Улсын хүн амын судалгаа 2025

Японы улсын Засгийн газар 2025 оны 10-р сарын 1-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд хүн амын судалгаа явуулах гэж байна.
Энэ нь 5 жилд нэг удаа явагддаг нэн чухал статистик судалгаа юм.

Улсын хүн амын судалгааны үр дүнг гадаад иргэдийн амьдрахад таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэг бодлого чиглэлд ашигладаг.

Улсын хүн амын судалгаанд иргэншил харгалзахгүй ба Япон улсад 3 сараас дээш хугацаагаар амьдарч байгаа, эсвэл 3 сараас дээш хугацаагаар амьдрах гэж буй хүмүүс хамрагдана. Эдгээр хүмүүс нь судалгаанд хамрагдах үүрэг хүлээх тул заавал хариулах шаардлагатай.
Таны өгсөн мэдээллийг зөвхөн статистик дүн мэдээ гаргахад ашиглах бөгөөд Гадаадын иргэн харьяат, Хилийн хяналт болонЦагдаагийн мөрдөн байцаалт зэрэг бусад зорилгоор ашиглахгүй болно.

Харин доорх заалтуудаас аль нэг нь танд хамаарч байвал Улсын хүн амын судалгааны лавлах төв рүү холбоо барина уу.

Улсын хүн амын судалгаанд хамрагдах заавар

Интернэтээр хамрагдах

9-р сарын 20 (Бямба гариг)-ны өдрөөс 10-р сарын 8 (Лхагва гариг)-ны өдрийг дуустал

Тус судалгаанд интернетээр хамрагдана уу. Таны гэрийн хаягаар судалгааны баримт бичиг хүргэгдсэний дараа хариулах сайт руу нэвтэрч, дэлгэцийн зааврын дагуу асуултад хариулна уу.
Ингэхдээ танд хүргэгдсэн "Судалгааны баримт бичиг бүхий дугтуй дотор байх "Интернэтээр хамрагдах хүсэлт"-ийн баруун доод хэсэгт хэвлэсэн "нэвтрэх QR код"-ыг уншуулна уу.

  • Судалгааны баримт бичиг бүхий дугтуй
  • Интернэтээр хамрагдах хүсэлт

Нэвтрэх QR код

"Нэвтрэх QR код"-оор хүн амын судалгаанд онлайнаар нэвтрэн, баруун дээд хэсэгт байрлах "Language" товчноос ашиглах хэлээ сонгоно уу. Интернэтээр хамрагдахад дараах хэлний сонголттой.
Япон, Англи, Хятад (хялбаршуулсан / уламжлалт), Солонгос, Вьетнам, Португал, Испани

Компьютер зэрэг дээр QR код уншигдахгүй бол дараах "Хариулж эхлэх" товч дээр дарна уу. Нэвтрэхэд "Интернэтээр хамрагдах хүсэлт" дээр байгаа "нэвтрэх ID" болон "хандах түлхүүр" шаардлагатай.

Хариулж эхлэх (Англи)
  • Таны өгсөн мэдээллийн аюулгүй байдлыг найдвартай чандлан хамгаалах тул та аюулгүй бөгөөд сэтгэл амар байж болно.
  • Судалгаанд хамрагдсаны дараа, 10-р сарын 1 (Лхагва гариг)-ний өдөр хүртэлх хугацаанд өрхийн гишүүн шинээр төрсөн, шилжилт хөдөлгөөн хийсэн зэрэг хариулсан агуулгад өөрчлөлт гарсан тохиолдолд дахин нэвтэрч /10-р сарын 8-ны өдөр хүртэл/ шаардлагатай засварыг хийнэ үү. Дахин нэвтрэхэд "нэвтрэх ID" болон таны тохируулсан "нууц үг" шаардлагатай болно.
  • Интернэтээр хамрагдсан айл өрх асуулгын хуудсыг цаасаар бөглөж илгээх шаардлагагүй. Цаасан асуулгын хуудсыг бөглөхгүй байх, мөн бусдад хэрэглүүлэхгүй байхын тулд заавал устгана уу.

Асуулгын хуудас (цаасан)-аар хамрагдах

10-р сарын 1 (Лхагва гариг)-ний өдрөөс 10-р сарын 8 (Лхагва гариг)-ны өдрийг дуустал

Хэрэв та интернэтээр хамрагдах боломжгүй бол цаасан асуулгын хуудсыг бөглөнө үү.
Цаасан асуулгын хуудсаар хамрагдаж байгаа бол "Асуулгын хуудасны орчуулга" болон "Асуулгын хуудсыг бөглөх зааврын орчуулга"-тай танилцаад, танд хүргэсэн "Судалгааны баримт бичиг бүхий дугтуй" доторх асуулгын хуудсыг бөглөнө үү.
Бөглөсөн асуулгын хуудсаа 3 нугалаад, "Шуудангаар илгээх зориулалтын дугтуй"-д хийж, марк наалгүйгээр, өөрт ойр байрлах шуудангийн хайрцагт 10-р сарын 8 (Лхагва гариг)-ны өдрийн дотор хийнэ үү.

  • Шуудангаар илгээх нь танд хүндрэлтэй тохиолдолд, судалгааны ажилтан таны хаягаар очиж асуулгын хуудсыг авах тул Улсын хүн амын судалгааны лавлах төв рүү холбоо барина уу.
  • Нэг асуулгын хуудаст 4 хүртэлх хүний мэдээллийг бөглөх боломжтой. 5 ба түүнээс дээш хүний мэдээлэл бөглөх бол нэмэлт асуулгын хуудас тарааж өгөх тул доорх Улсын хүн амын судалгааны лавлах төв рүү холбоо барина уу.
Асуулгын хуудас Шуудангаар илгээх зориулалтын дугтуй

Хариултыг 10-р сарын 8 (Лхагва гариг)-ны дотор амжуулж илгээнэ үү

Хэрэв 10-р сарын 8 (Лхагва гариг)-ны дотор таны хариулт ирээгүй тохиолдолд судалгааны ажилтан танайд сануулахаар очих болно.

Хүн амын судалгааны хариулах агуулга зэрэгт ойлгомжгүй зүйл байвал Улсын хүн амын судалгааны лавлах төв рүү холбоо барина уу.

Улсын хүн амын судалгааны лавлах төв

Navi Dial :

0570-02-5901

IP утас болон урьдчилсан төлбөрт гар утас бол :

03-6628-2258

Төвийн ажиллах хугацаа: 11-р сарын 7 (Баасан гариг)-ны өдрийг дуустал
Хүлээн авах цаг: 9:00 - 21:00

"QR код" нь “DENSO WAVE” ХК-ийн бүртгэгдсэн барааны тэмдэг болно

公式SNS

X:別ウインドウで開きます。
これまでの国勢調査の結果はe-Statでご覧になれます!:別ウィンドウで開きます。これまでの国勢調査の結果はe-Statでご覧になれます!:別ウィンドウで開きます。